Нүхт, Жаргалант, Залаат, Зайсангийн амны газрын гэрчилгээг сунгахдаа мод тарих шаардлага тавина
2022-06-03

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

 

 

Монгол орон цөлжилтийн судалгааг 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилт илэрч байсан. Судалгааны аргагүйг боловсронгуй болгож, нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жилд тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болон нэмэгджээ.

 

2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай газар нутаг цөлжилтөд өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ дурдлаа. 

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цэвэрлэх байгууламжийн ажил юу болж байгаа вэ. Цэвэрлэх байгууламж баригдвал 200 мянган нүхэн жорлон цөөрөх үү?

 

Усны газрын дарга Ш.Мягмар: БНХАУ-ын зээлээр төв цэвэрлэх байгууламж баригдаж байна. Хоногт 250 мянган мкуб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Цар тахлын улмаас 2020, 2021 онд хийгдэх ажлууд саатсан. Одоогоор 43 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 170 мянган мкуб бохир усыг цэвэрлэдэг. Шинэ байгууламж баригдахаар нийтдээ 420 мянган мкуб ус цэвэрлэх боломжтой болно.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхийг орон сууцанд хамруулсанаар 200 мянган нүхэн жорлон 15-20 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Газрын доройтолд хамгийн их орж байгаа улсын тоонд Монгол орж байна. Үндсэн хуулинд монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд төр засаг үүргээ биелүүлэн ажиллах ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу?

 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Төвлөрсөн суурин газруудад эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Улаанбаатар хотод 144 992 нүхэн жорлон байна. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа IV бүсийн 9443 жорлонг ойрын 1-4 жилийн хугацаанд устгана. III бүсийн 43 377 жорлонг хориглох, татвар торгууль тавих зэргээр хуулийн зохицуулалт хийхээр ажиллаж байна. II бүсийн 71 150 жорлонд хязгаарлалт хийж байна.

 

Богдхан уулын хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлж, хязгаарлалтын бүсийг энэ хэмжээгээр багасгасан. Дархан цаазат газарт байрлах хаус хорооллуудад стандарт бариулах чиглэлээр ажиллаж байна. Нүхт, Жаргалант, Хүүш, Арцат, Залаат, Зайсангийн аманд газрын гэрээ, гэрчилгээг сунгахад заавал мод тарих шаардлага тавьж байгаа. Барилгажсан талбайг аль болох нэмэхгүй бодлого барьж байна.

 

Олон улсын жишгээр нэг хүнд 25 мкв ногоон байгууламж ногдох ёстой. Монгол Улсын нэг иргэнд 5.4 мкв ногоон байгууламж ногдож байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гэрчилгээг хүчингүй болгоно гэж юу гэсэн үг вэ. Бас ардуудаа зуслангийн газаргүй болгож дарга, эрх мэдэлтэнгүүд нь түүнийг нь авна гэж шууд ойлгогдож байнадаа.
2022-06-06
ГЭРЧИЛГЭЭГ СУНГАХ БИШ ... УСТГАХ , ХҮЧИНГҮЙ БОЛГОХ , ШАХАЖ ГАРГАХ, ЧӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛД ЯВМААР ЮМ ...
2022-06-06
иргэн:
Гэрчилгээг хүчингүй болгоно гэж юу гэсэн үг вэ. Бас ардуудаа зуслангийн газаргүй болгож дарга, эрх мэдэлтэнгүүд нь түүнийг нь авна гэж шууд ойлгогдож байнадаа.
ямаа.малынхаа тоог татвараар зохицуул.хотоос гараад л хувхай цөл
2022-06-04
irgen:
hamgaalltiin bused gazar avsn ailyydiig tend n bish ogt modgui uur gazar mod tariylj,teghdee archilj tordj yrgyylah uurgiig ugch baih heregtei tegj baij syngaj bh n zuv shuu
2022-06-04
Иргэн:
Гүний худаг өрөмдүүлэхээ болиоч эээээ
2022-06-03