Хятад сансрын шинэ станцруугаа нисэгчдээ амжилттай илгээлээ
2022-06-06

БНХАУ сансрын шинэ станцруугаа нисэгчдээ амжилтай илгээжээ. Энэ талаар Хятадын сансрын агентлагаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чен Дун, Лю Ян, Цай Сюже нарын гурван сансрын нисэгч Өвөр Монголын говьд байх Жюжюань сансрын буудлаас "Шэньжоу 14" сансрын хөлгөөр хөөрчээ. Тэд зургаан сарын хугацаанд "Тяньгун" сансрын станцын "Тяньхэ" үндсэн модульд ажиллаж, станцын барилгын ажилд оролцоод 12 дугаар сард дэлхийд буцаж газардах аж.

 

Энэ бол Хятад улс 2022 оны 12 дугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж буй сансрын станцыг байгуулах ажлын хүрээнд экипаж илгээж байгаа гурав дахь тохиолдол юм. Сансрын станцын барилгын ажил дууссанаар 15 жилийн хугацаанд ашиглах юм байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин