“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно
2022-06-07

 

Монголын уран зургийн галерейд чөлөөт уран бүтээлч С.Болормаа "ТОРГОНЫ ХЭЭ" зүймэл торгон урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ.

 

10.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна.

 

11.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлнэ.

 

11.30 цагт Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат -2022” үндэсний V тэмцээний үр дүнг танилцуулж, ялагч нарт шагнал гардуулна.

 

12.00 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн гэгээнтэн Далай Ламын амьдрал, үйлсийг толилуулах "Даян дэлхийн энэрэл хайр" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Төрийн ордонд

 

10.00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно.

 

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

 

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.

 

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

 

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “КОВИД-19”-өөс сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянах түр хороо хуралдана.

 

14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

 

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Shuud.mn
Сонин хачин