Украины баруун хэсэгт Оросын олзны цэргүүдийг хорих тусгай лагерь байгуулжээ
2022-06-07

Ойрын хугацаанд солилцохгүй, Оросын олзлогдсон цэргүүдийг хорих тусгай лагерийг Украины баруун нутагт байгуулсан гэнэ. Энэ талаар Украины Хуульзүйн сайд Денис Малюська мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"Бид Украины баруун нутагт олзлогдсон цэргүүдийг хорих тусгай лагерь байгуулсан. Энд ойрын үед солилцоогоор явахгүй олзлогсодыг хорино" хэмээн Денис Малюська мэдэгджээ.

 

Хуульзүйн сайдын өгүүлснээр саяхан олзлогдсон эсвэл ойрын үед солилцоогоор Орос руу явуулах цэргүүдийг Украины хорих газрууд руу илгээсэн гэнэ. Оросын олзны цэргүүдийн хоригдож буй нөхцлийн талаар тэрбээр өгүүлэхдээ "Женевийн конвенцид нийцэж байгаа" хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ
2022-06-08
Түрэмгий дайнд түрэмгийлэгчид ялагддаг номтой
2022-06-07
Украйн одоо маш сайн байлдаж түрэмгийлэгчидийг нилээн бужигнуулж эхлээд байна. Харин Орос яг одоо л Эдийн засаг нь тамираа бараад маш эвгүй болж ирж байна.Олзлогдсон ороууд их болж ирлээ дээ
2022-06-07
Ккк:
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ