Цементийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурна
2022-06-07

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. “МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.

 

2. “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу 150 вагонаар багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

 

Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна.

 

Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах боломж бүрдэнэ.

 

Эх сурвалж: БХБЯ

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гашуун сухайтын боомтын шилжүүлэн ачих байгууламжийг 7-р сард дуусгахад шаардлагатай цементийг нийлүүлээрэй, тэгэхгүй бол манай дарга нар цемент нийлүүлээгүйгээс хийж чадаагүй гээд гоншигонох вий. Мартсанаас мал мэнд үү, нөгөө Дарханы зам юу болж байгаа бил ээ??
2022-06-07