ШУУД: Орон нутаг төрийн албан хаагчийн хомстолд орж байна
2022-06-09

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Хөдөө орон нутагт хүний нөөцийн дутагдал байна, бүр хомстолд орж байна. Энэ цалин хөлс болон бусад хүчин зүйлтэй холбоотой. Цалин хөлс, орон сууц, орон нутгийн нэмэгдлийн асуудлыг судлахаар Төрийн албаны зөвлөл УИХ-ын байнгын хороодоос чиглэл авсан. Сангийн сайд, ХНХЯ-тай хамтран ажиллаж байна.

 

Одоогоор 4208 төрийн байгууллагад 1732 сул орон тоо байна. Үүний 144 нь удирдах ажилтан, 1474 нь гүйцэтгэх ажилтан байна. Үүнийг нөхөхөөр төрийн албаны болзол шаардлагад өөрчлөлт оруулж байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Төрийн нийт албан хаагчийн

 

10 хувь буюу 21 000 нь төрийн захиргааны албан хаагчид

 

66 хувь буюу 137 665 нь төрийн үйлчилгээ буюу боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллагсад нийт төрийн албан хаагчид

 

45 899 нь төрийн тусгай албан хаагчид байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг их төрийн албан хаагч л гэнэ. Нөгөө боловсрол соёл эрүүл мэндийн л цалин үнэлгээ багатай ажилчид л бна шдээ.
2022-06-10
Marazmatik
2022-06-10
энэ улсын хүндийг үүрч л яваа нөхөд харин сайд болон саарал ордныхон юу хийдэг бол
2022-06-09
зочин:
Xөдөөд бол үнээн үнэн.. Tийм болоод л нөгөө малын эмчээ садислан хүчинддэг сумын орлогч дарга нар бий болохов дээ..
2022-06-09
Яваандаа улсын хэмжээгээр төрийн албан хаагчдын хомсдолд орно. Юм л бол төрийн албан хаагчдаа ад үзээд бай. Горыг нь засаг төр өөрөө үүрнэ
2022-06-09
Зочин:
Муу бол муу хойт хар овоохой гэдэг шиг төрийн албан хаагчидаа ад үзээд л байгаагийн гор шүүдээ. Зардал хэмнэнэ төрийн албан хаагч, түгжрэл бууруулна төрийн албан хаагч, ажилд дайчилна төрийн албан хаагч, авилга шалгана төрийн албан хаагч, ард олноороо муулна төрийн албан хаагч гээд байхад хэн ажиллах вэ дээ
2022-06-09