Insider: Европын хоригт өртсөн Орос Ази руу газрын тос нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна
2022-06-09

Хятад, Энэтхэг улс хямдруулсан үнээр Оросоос газрын тос худалдан авч, ингэснээр Барууны орнууд хязгаарлалт тавьсан ч ОХУ орлого олсон хэвээр байна гэж  Insider бичжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо Оросын газрын тосонд хориг тавьж, энэ оны сүүл гэхэд Оросын газрын тосноос бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа бол Хятад, Энэтхэгийн эрэлт нэмэгдэж байгааг эх сурвалж онцолсон байна. 

 

Азийн хоёр түншийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Орос улс Козьмино боомтын газрын тос ачилтыг 20 хувь орчмоор нэмэгдүүлсний дээр Козьминогоос шахаж буй түүхий газрын тосны хэмжээ хоногт 70 мянган баррелиар нэмэгджээ.

 

Түүнчлэн Сибириэс Козьмино боомт руу төмөр замаар хоногт 80 мянган баррель түүхий газрын тос тээвэрлэхээр бэлтгэж байгаа талаар Insider мэдээлсэн байна. Энэ түүхий эдийн ихэнх хэсэг нь барууны хоригуудыг дэмжихэд бэлэн биш байгаа Хятад, Энэтхэгийг зорино гэж эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос бүсээ чангална гэж юу байхад дээ үйлдвэрлэгч орон.
2023-06-15