Пентагон: Путин урьдын адил Украиныг бүхэлд нь эзлэх хүсэлтэй ч зорилгодоо хүрч чадахгүй
2022-06-15

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин урьдын адил, Украиныг бүхэлд нь биш юм гэхэд ихэнх хэсгийг нь эзлэх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Колин Кал мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

"Тэр Украиныг бүхэлд нь биш юм гэхэд ихэнх хэсгийг нь эзлэх төлөвлөгөөтэй байгаа гэж би бодож байна. Гэхдээ тэр энэ зорилгодоо хүрч чадахгүй байх. Оросууд зарим газарт тактикийн амжилт гаргаж магадгүй. Украинчууд тэснэ. Оросууд асар том зорилгодоо хүрч чадахгүй байх" хэмээн Колин Кал Америкийн аюулгүй байдлын төвөөс зохион байгуулсан арга хэмжээний үеэр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Британийн тагнуулын газар зургадугаар сарын гуравны өдөр гаргасан тайландаа Орос улс Украин руу довтлоод 100 өдөр болсон ч стратегийн нэг ч зорилгодоо хүрээгүй, тактикийн амжилт гаргаагүй хэмээн онцолж байлаа. Мөн Орос улс Донецк, Луганск мужуудын бүхий л нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх улс төрийн зорилготой гэж Британийн тагнуулын газар мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baruuni natsistuud gulug bolloo kk
2022-06-16
МЭРГЭЛЭЭД ЮУ ГЭЖ ГАРЧ ГЭНЭ ШОО ХАЯААД ХӨ
2022-06-16
МЭРЭГЛЭЭД ШОО ХАЯААД ЮУ ГЭЖ ГАРЧ ГЭНЭ ХӨ
2022-06-16
Ха ха ха:
Дараа нь Америкийг эдэлгээ яадын
2022-06-16
Пентагон мэргэлдэг шоо хаядаг газар болсон ш дээ
2022-06-15
МЭРГЭЛЭЭД ЮУ ГЭЖ ГАРЧ ГЭНЭ ШОО ХАЯААД ХӨ
МЭРЭГЛЭЭД ШОО ХАЯААД ЮУ ГЭЖ ГАРЧ ГЭНЭ ХӨ