Ёнхап: БНАСАУ цөмийн туршилтад бэлдэж байна
2022-06-16

Хойд Солонгосын Пунгери полигонд хонгилуудыг сэргээн засах ажил хийж байгаа нь БНАСАУ шинээр цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгааг харуулж байж болзошгүй гэж шинжээчид үзжээ. 

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Вашингтонд байрлах Beyond Parallel судалгааны төвийн хийсэн хиймэл дагуулын зургууд дээр "цаашид туршилт хийхэд зориулан объектийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа" нь дүрслэгджээ. Тухайлбал, мягмар гарагт хийсэн хиймэл дагуулын зурган дээр №4 туннель дээр барилгын ажил идэвхжсэн нь дүрслэгдсэн байна. 

 

Түүнчлэн, №3 туннель дээр дөрвөн сарын өмнө эхэлсэн ажил дууссан, улмаар Хойд Солонгос долоо дахь удаагийн цөмийн туршилт хийж болзошгүй гэж Beyond Parallel мэдээлжээ. 

 

Пунгери нь БНАСАУ-ын томоохон цөмийн полигон юм. Энэ полигоныг анх 2006 онд ашиглаж байсан. Улмаар 2009 оны тавдугаар сар, 2013 оны хоёрдугаар сар, 2016 оны нэг болон есдүгээр сар, 2017 оны есдүгээр сард тус тус ашиглаж байв. Энэ полигон дөрвөн тунельтэй, эдгээрийг 2018 онд нурааж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өмнөд рүүгээ харвачиж мэднээ энэ тэнэг
2022-06-16