УИХ: Өнөөдөр 81 хуулийг эцэслэн батална
2022-06-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж, 81 хуулийг эцэслэн батална. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "04 дүгээр сарын 14-нд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө, хэлэлцэхгүй байна.  Үүнийг хэлэлцүүлж өгөөч.

 

 

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Цөөхөн хүн байгалийн баялагт эзэн сууж, баяжиж байна. Ерөнхийлөгч, МАН-ынхны ярьдаг баялагтаа эзэн болж, Монголд шударга ёс тогтооход жишиг болохуйц тогтоолын төсөл байгаа юм.

 

УИХ-ын гишүүд улсын төсвийн хэдэн төгрөг дээр зодолддог биш аймаг орон нутаг өөрөө тогтвортой удаан хугацаанд орлого олох хууль эрхзүнй орчныг бүрдүүлж өгөх зорилготой тогтоол юм. Энэ тогтоол батлагдвал Орхон аймаг жил бүр 100 орчим тэрбум төгрөгийг олох боломжтой. Орхоны 100 гаруй мянган иргэн тус бүр нэг сая төгрөг олох боломжтой. Эрдэнэт үйлдвэр  өөрөө 100 тэрбум төгрөг олох боломжтой.

 

Ногдол ашгийг орон сууц худалдан авах, эмнэлэгийн үйлчилгээ, хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулж болно. Энэ тогтоолын төслийг хэлэлцэж шийдэж өгөөч" гэсэн хүсэлтийг тавилаа. 

 

Үргэлжлүүлэн хуулиудыг эцэслэн батлахаар санал хурааж байна. 

Shuud.mn
Сонин хачин