Монгол хэл бичгийн шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулна
2022-06-28

 

БШУЯ-аас ЭЕШ-ын нэгтгэсэн дүнг танилцууллаа. 

 

БҮТ-ийн захирал Л.Ганбат “Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын үндэсний босго оноог 400 байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог давж байж их дээд сургуульд элсэн суралцах эрх нь нээгдэнэ. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр  удаа зохион байгуулсан. Үүнээс 1180 шалгуулагч босго оноо даваагүй. Гэхдээ уг шалгуулагчид ЭЕШ-д хамрагдсан. Нөхцөл байдлыг харгалзан үзэж, зөвхөн энэ удаа 2022 оны наймдугаар сард МХБ-ийн шалгалтыг дахин зохион байгуулна" гэж мэдээллээ.

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин