Ашиг сонирхлын 46 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ
2022-07-26

 

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 7 дугаар 18-22-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 190 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 99 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

 

Одоогоор ажиллагаанд 91 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 21 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Одоогоор 15 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин