Хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно
2022-07-26

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хүнсний ногоочдоо дэмжиж, 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоо тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэдээ мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.

 

 

2022 оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.

 

Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь

 

-Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй

-Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (Plant.gov.mn) тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх

-Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой юм.

 

Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
1:
Ядаргаатай сда-нууд юм аа. Юм л бол урамшуулал гэж мөнгө цуслахаа л бодох юм
2022-07-26
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-26