Буриадын залуусыг дайнд илгээхийн тулд амралт, сувилалд үнэгүй амраахаар амлаж байна
2022-08-01

Украины эсрэг Орос өдүүлсэн дайн эхлээд хэдийнэ 158 өдөр өнгөрчээ. Энэ хугацаанд Украинд олон энгийн иргэн, хүүхэд амиа алдаж, хот тосгод нь сүйрсэн бол дайнд оролцохоор явсан Оросын цэргүүд ч олноороо ээждээ эргэж очилгүй, "Груз 200" буюу "ачаа" нэртэй болон цогцос нь хайрцаглагдан, ар гэрт нь очсоор байгаа юм. 

 

Дайн эхэлсэн эхний өдрүүдээс л  ОХУ славянчуудыг биш харин Буриад зэрэг буурай бүс нутгийн өөр үндэс ястныг дайнд ихээр илгээж, золионд гаргаж байна гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарах болсон. Энэ нь ч Оросын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, материалуудаар батлагдсаар байгаа юм. 

 

Оросын "Медиазона" болон ВВС агентлаг сайн дурынхантай хамтран, амиа алдсан цэргүүдийн нэр усыг тогтоох ажлын хүрээнд хоёрдугаар сарын 28-наас долдугаар сарын 29-ний хооронд Оросын нийт 5185 цэрэг амиа алдсаныг тогтоожээ.

 

Энэ дундаас бүгд найрамдах улсуудаас татагдсан цэргүүд илүүтэй амиа алдсан байх бөгөөд хүний хохирлоор Дагестан тэргүүлж байгаа бол үүний араас Буриад улс бичигджээ.

 

ОХУ-ын хамгийн буурай субъектүүдийн нэг гэгддэг Буриад улс ердөө нэг сая хүрэхгүй хүн амтай. Харин эндээс татагдан явсан цэргүүдээс хэдийнэ 225 хүн амиа алджээ. Мөн Улаан-Үд хотод өдөр бүр шахам цэргийг сүүлчийн замд нь үдэх ёслол болдог, зай талбай хүрэлцэхгүй тул хүүхдүүд спортоор хичээллэдэг спортын ордны нэг талд шарилыг байршуулдаг гэж Тайга.инфо мэдээлж байв. 

 

Буриадад цэргийн анги салбар олноор байрладаг, энэ бүс нутагт цалингийн хэмжээ бага, ажилгүйдэл их байдаг нь залуус олноороо цэрэгт татагдах, сайн дурын цэрэг болоход нөлөөлдөг талаар Буриадын хүний эрхийг хамгаалагчид удаа дараа мэдэгдэж байлаа. Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сард гарч байсан юм. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.

 

Гэвч сайн дурынхны идэвх төдийлөн олныг хамарч чаддаггүй. Хаа сайгүй цэргийн албанд татагдахыг уриалсан самбар, амиа алдсан цэргүүдийн "баатарлаг үйлс"-ийн тухай мэдээлэл, дайныг цэргийн ажиллагаа хэмээн нэрлэж, алдаршуулсан Z, V үсгүүд. 

 

Буриадад байсхийгээд л сайн дурын цэргүүд элсүүлэх аян өрнөнө. Энэ удаад "Байкал" гэрээт цэргийн нэгж бүрдүүлэх ажил явагдаж байгаа талаар "Номер один" мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжлийн багийн бүрэлдэхүүн хэдийнэ бүрдсэн, гэхдээ шинээр гэрээт цэрэг авах бүртгэл хаагдаагүй байгаа гэнэ. 

 

Залуусыг элсүүлэхдээ "Гэрээт цэргийн алба бол жинхэнэ эр хүн, эх орноо хамгаалагчийн сонголт" хэмээн уриалж байгаагийн дээр "тогтвортой цалин, орон сууц, тэтгэвэр, амралт сувиллын гшазарт үнэгүй амрах" эрхтэй хэмээн тодотгож байгаа аж.

 

Тухайлбал, гэрээт цэргийн албанд элсэх залууст 100 мянган рубль буюу монгол мөнгөөр таван сая орчим төгрөг олгохын дээр ээлжийн амралтаа өнгөрөөх амралтын газар руу үнэ төлбөргүй зорчих, амралт сувиллын газарт үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэх, цэргийн эмнэлэг, сувилалд үнэ төлбөргүйгээр эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой хэмээн залуусыг татаж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн, Украины нутаг дэвсгэр дэх "тусгай ажиллагаа"-нд оролцсон Буриадын цэргийн алба хаагчдын гэр бүлийнхэнд тусгай хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ хэмээн амалсан бөгөөд хүүхдүүд нь цэцэрлэг, Буриадын их дээд сургуульд суралцах бол хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
ЗориудСибирийн тойргоос түлхүү цэрэг татаж, тэр хавийн ангиудыг дайчилж байгаа
2022-08-01
..,:
Бурядууд оросод чурки хочтой, 3-р сорт шүү дээ.
2022-08-01
Москва, москва орчмоос нийт 300 орчим гэсэн шүү.
2022-08-01
Манайх бүүр аймаар, юун дайн.:
Юу вэ энэ чинь дайнд амь үрэгдэж байгаа хүмүүсийн тоо гэсэн чинь манай архинд түлэгдэж хордож үхэж байгаа залуусын тооноос цөөхөн бшд, дээр нь харваж талийгаач болсон, өрөөл татуу болсон, барилгаас, мотогоос унаж үхсэн, тахир татуу болсон залуусын тоог сонсвол Орос Буриадууд ухаан алдчихын байна л даа.
2022-08-01
Зочин:
Буриадаас 225 хүн алуулсан байхад Москвагаас 10 ч хүн үхээгүй байх жишээний
2022-08-01
Москва, москва орчмоос нийт 300 орчим гэсэн шүү.
Дайн хэрэггүй:
Дайныг дэмжигч манайхан очиж байлдаач, чадахгүй л дээ. Жавелиндуулаад дуусна
2022-08-01
Орос Улсын иргэн мөн л юм бол иргэний үүргээ биелүүлэх үүрэгтэй, бусдын дотооп хэрэгт бүү оролц,,,
2022-08-01
Мөнхжаргал:
ЗориудСибирийн тойргоос түлхүү цэрэг татаж, тэр хавийн ангиудыг дайчилж байгаа
Иргэн:
Буриад залуусын амь насыг 5 сая төгрөгөөр үнэлж, цэрэгт элсүүлэх ийм ажлыг Москва, Санкт Петербургт явуулахгүй байна вэ? Яагаад гэвэл тэнд амь насаа ингэж үнэлэх залуус олдохгүй ээ, угаас хүн ам цөөнтэй Буриад, Тувагийн хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуусыг улам цөөлөх бодлогыг оросууд явуулж байна.
2022-08-01
Зочин:
Хэ хэ хүний амьнаас өндөр өртөгтэй тэр бүр хүмүүс амарч сувилуулж чаддагүй л улс юм байх даа
2022-08-01
Дайныг дэмждэг хүн бгаа бол Оросууд энгийн иргэд хүүхэдийг буудаж бгааг хараасаЙ
2022-08-01
Дайтах хүн олдохгүй байхгүй дээ эх орны дайнд бүгд саын дураар явж байсан одоо бол ах дүү нар бие биенээ хэцүү л байна даа
2022-08-01
Орос ах мах ч гэх гэх дүү нь болох гэж ядах хэдэн бялдаг оркууд бна аа.Хөөе том болоод мангар бацаан байх аа бол за.
2022-08-01
Орос улсын дотоод асуудал
2022-08-01
монголчууд:
Орорсыг дэмжээд байвал Монгол залуусыг ч мөнгөөр дайнд татан оролцуулах байх даа
2022-08-01
зочин:
Oрос ах нь ч хэдэн хөвгүүдийг нь галын тэргүүн шугамд аваачин алуулж өгч их гийгүүлж өгч байгаам байна л даа.. энэ буриад улсыг
2022-08-01