ШУУРХАЙ: Хятадын цэргийн хөлөг онгоцууд тэнгист гарлаа
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айчлалын хүрээд Тайваньд зочилж болзошгүй байгаа нь ихээхэн шуугиан дагуулж, Хятад удаа дараа сүрдүүлсний дээр армиа бэлэн байдалд оруулсан юм. 

 

"Жунго шибао" сонины мэдээлснээр, Пелоси Тайваньд айлчилж болзошгүйтэй холбоотойгоор Хятадын армийн онгоц тээвэрлэгч хоёр хөлөг онгоц наймдугаар сарын хоёрны өдөр тэнгист гарчээ. "Ляонин", "Шаньдун" гэсэн онгоц тээвэрлэгч хөлгүүд Циндао, Санья боомтуудыг орхин хөдөлсөн байна. Эдгээр онгоцууд Тайванийн бүс рүү ойртох эсэх, цэргийн ажиллагаанд оролцох эсэх нь тодорхойгүй ч Ардын чөлөөлөх арми онгоцуудыг тэнгист гаргасан нь Бээжин, Вашингтоны хооронд цэргийн сөргөлдөөн нэмэгдэж байгааг илтгэнэ хэмээн эх сурвалж онцолжээ. 

 

Харин Тайванийн Агаарын цэргийн хүчин нэмэлтээр найман "Мираж-2000" сөнөөгч онгоцыг арлын зүүн өмнөд хэсэг дэх цэргийн бааз руугаа татсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин