БНХАУ АНУ-д үйлдвэр барихаа хойшлуулж болзошгүй
2022-08-03

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотойгоор Тайвань, БНХАУ, Хятадын харилцаа улам хурцдаад байна. 

 

Энэ үйл явдлын улмаас Хятадын CATL компани лити-ионы аккумляторын үйлдвэрийг АНУ-д барих ажлаа хойшлуулж болзошгүй гэнэ. Хятадын компани АНУ эсвэл Мексикийн нутагт цахилгаан машины аккумляторын шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм. Энэ төсөлд таван тэрбум долларын хөрөнгө оруулж, ойрын үед үйлдвэр барих газраа сонгохоор зэхэж байжээ. 

 

Гэвч АНУ, БНХАУ--ын харилцаа хурцадсан энэ үед CATL компани үйлдвэртэй холбоотой шийдвэр гаргахаа намар хүртэл хойшлуулахаас аргагүй болжээ. Энэ компанийн төв офис Фужянь мужид байрладаг, CATL нь лити-ионы аккумлятор үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. 2021 онд энэ компанийн цэвэр ашиг 2020 онтой харьцуулахад 185 хувиар өсөж, 2,5 тэрбум долларт хүрч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин