ГХЯ: Тайваньд нөхцөл байдал хүндэрвэл онцгой үеийн төлөвлөгөөний дагуу ажиллана
2022-08-03 13:25

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд "зарлаагүй" айлчлал хийсний улмаас АНУ, БНХАУ, Тайванийн харилцаа хурцадсан. Аль аль тал цэргүүдээ бэлэн байдалд оруулж, цаашлаад байдал хурцдаж болзошгүй, гэхдээ зэвсэгт сөргөлдөөн гарахгүй байх гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. 

 

Манай улсын хувьд, нөхцөл байдал хүндэрвэл онцгой үеийн төлөвлөгөөний дагуу ажиллана гэж Гадаад харилцааны яам мэдэгдлээ. ГХЯ-ны мэдээллээр, 2022 оны байдлаар Монгол Улсын 900 орчим иргэн Тайваньд оршин сууж байгаа, тэдний 80 гаруй хувь нь оюутан  залуус аж. Харин зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх оюутан Монголдоо ирж, 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа юм байна.

 

ГХЯ-ны мэдээлснээр, Тайвань дахь иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж,  монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллах аж. Тайваньд байгаа монгол иргэд ЭНД дарж бүртгүүлэх юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадыг шатаах гал бол Тайван гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Хятад Тайванд халдаж хэзээ ч зүрхлэхгүй.хятадууд хоорондоо хэрхэхийн төлөө бид зовиноод яахав
2022-08-04
Битгий худлаа сүржигнээд бай.Тэрнийхээ оронд монгол руу орж ирж байгаа хужаа нараа хязгаарал.
2022-08-03
2 хятад байвал байлдаг ээ бидэнд хамаагүй хэрэг
2022-08-03