The Telegraph: Тайваниас үүдэлтэй АНУ, Хятадын сөргөлдөөн дэлхийн эдийн засагт цохилт өгнө
2022-08-11 13:40

Тайваньд хяналт тогтоохын төлөөх АНУ, Хятадын хоорондын цэргийн сөргөлдөөн бүх дэлхийн хувьд "эдийн засгийн болон цэргийн хар дарсан зүүд болно" гэж The Telegraph сонины тоймч Роджер Бутль бичжээ. 

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайбэйд айлчилснаас үүдэн хурцадсан Тайвань дахь хямрал даамжирвал аймшигтай үр дагавар дагуулна эгж Бутль үзэж байгаа аж. "Энэ хямрал АНУ оролцсон дайн болон даамжирвал үр дүн нь аймшигтай байх болно" хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Тоймчийн онцолсноор, Тайвань жижиг бүс нутаг хэдий ч орчин үеийн шинжлэх ухаанч аж ахуйн ажиллагаанд нэн шаардлагатай микрочипний ихээхэн хэсгийг энэ арал үйлдвэрлэдэг тул дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Түүнчлэн дэлхийн бараа бүтээгдэхүүний экспортын 15 хувь нь Хятадад ноогддог гэдгийг тоймч цохон тэмдэглэжээ. Тиймээс хоёр орны сөргөлдөөн даамжирвал, коронавирусийн цар тахал болон Украины сөргөлдөөний улмаас хуримтлагдсан асуудал дээр Тайванийн хямрал нөлөөлж, улмаар дэлхий даяарх нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулна хэмээн тоймч бичсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин