А.Гутерреш: Монгол Улс бусад улсыг ч хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй
2022-08-11 15:31

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Түүнийг Монгол Улсад айлчлан ирсэн нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын оруулж буй хувь нэмрийг өндөөр үнэлж байгаагийн нэг илрэл хэмээн үзлээ. Мөн тэрээр хэлэхдээ: 

 

Монгол Улс өнгөрсөн жил НҮБ-д элссэнийхээ 60 жилийн ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр тогтмол нэмэгдсээр ирсэн.

 

Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү салбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлмээр байна.  Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан хүлээсэн үүргээ биелүүлж байгаад  бид талархаж байна. 

 

Эмэгтэйчүүд  энх тайван ба аюулгүй байдал санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа нь сайшаалтай. Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын энхийг сахиулах үйлст оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй. 

 

Монгол Улс нутаг дэвсгэрээр цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа ОУ-ын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийгээ цөмийн зэвсэггүй болгохын тулд бусад улс орон Монгол улсаас үлгэр жишээ аваасай гэж хүсэж байна. Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул энэ салбартаа тэргүүлэгч болох боломжтой.

 

Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох боломжтой. Хэдий Монгол Улс далайд гарцгүй ч гэсэн дэлхийн хамтын ажиллагаа хэлэлцээрийг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж тогтвортой хөгжлийг урагшлуулахад томоохон хувь нэмэр оруулж байна.
 

МУ-ын төрийн эрх мэдэлтнүүд цаашид ардчиллыг бэхжүүлж хүний эрхийг дээдэлнэ гэдэгт би итгэж байна. НҮБ-ын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэн МУ-д талархахын зэрэгцээ энх тайван хүний эрх тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд бид танай улсад дэмжлэг үзүүлсээр байх болно гэдэгт найдаж болно. Мөн “Тэрбум мод” тарих амлалтыг нь сануулж, энэ ажлыг нь сайшааж байгаагаа илэрхийллээ.


 

Shuud.mn
Сонин хачин