Америкийн төлөөлөгчид Хятадын сүрдүүлгийг үл тоон, дахин Тайваньд зочлов
2022-08-15

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсан дуулиан намжаагүй байтал АНУ-ын төлөөлөгчид дахин энэ арлыг зорьжээ. Хэдийгээр Пелосиг айлчлах чимээ гарч байх үед л БНХАУ эрс эсэргүүцэж, цэргийн хүчээр сүрдүүлж байсан ч Пелосигийн онгоц арал дээр газардсан юм. Энэ үеэр Хятадын арми ямар нэг өдөөн хатгах үйлдэл хийгээгүй ч айлчлалын дараагаас эхлэн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт  хийж, Тайвань, АНУ-ын эсрэг зарим төрлийн хориг тавьж байлаа. 

 

Түүнчлэн, Нэнси Пелосигийн айлчлалын дараа Хятадын эрх баригчид АНУ-ыг чиглэсэн сүрдүүлсэн өнгө аяс бүхий мэдэгдэл хийсээр байсан юм. Энэ удаад ч мөн "галаар наадсан хүн аюулд ордог" хэмээн Хятадын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Тодруулбал, наймдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Конгрессын сенатч Эд Марк тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд хоёр өдрийн айлчлал хийхээр газардсан байна. Америкийн төлөөлөгчид наймдугаар сарын 15-ны өдөр Тайванийн тэргүүн Цай Инвэньтэй уулзах аж. 

 

Тэд ийнхүү Тайвань арал дээр газардсаны дараа Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Лю Сяомин Твиттер хуудсаараа дамжуулан айлчлалыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Энэ бол галаар наадаж байгаатай адил тун аюултай алхам. Галаар наадсан хүн түүндээ түлэгдэж үхдэг" хэмээн Лю Сяомин бичжээ. Түүнчлэн улс орных нь дотоод хэрэгт оролцохоо зогсоож, "нэг Хятад" бодлогыг баримтлахыг Вашингтонд уриалж байгааг цохон тэмдэглэсэн байна.

 

Хятад улс нэгдэхэд саад болохыг завдсан хэн бүр 1,4 тэрбум иргэний гараар бүтсэн "агуу ган ханатай" нүүр тулна гэж тэрбээр анхааруулжээ. Лю Сяоминаас өмнө, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ч мөн адил хүн амынхаа тоог сануулж, "сүрдүүлж" байлаа. Тэрбээр Пелосигийн айлчлалын дараа, энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ "1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь "сайнаар дуусахгүй" хэмээн анхааруулж байсан юм. 

 

"Хариуцлагаа зөрчиж, Тайванийн асуудлаар зориудаар өдөөн хатгах нь АНУ-д итгэх итгэлийг улам бүр алдагдуулна. 1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь яаж ч байсан сайнаар дуусахгүй" хэмээн Ван И мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, БНХАУ Тайванийг өөрийн нэг муж, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх нутаг дэвсгэр гэж үздэг тул Тайваньтай аливаа орон тусгаар улс мэтээр харилцахыг эрс эсэргүүцдэг. Тиймдээ ч АНУ, Тайванийн харилцааг буруушааж, сүүлд Пелоси айлчлах үеэр армиа бэлэн байдалд оруулан, айлчлалын дараа ч цуврал цэргийн сургуулилалт хийж байсан юм. Түүнчлэн Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй байх хандлага сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд л, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газраас гаргасан "Тайванийн асуудал ба шинэ эрин дэх Хятадын нэгдэл" цагаан номонд Тайванийг нэгтгэхийн тулд энх тайвны замаар бүхий л аргыг хэрэглэнэ , гэхдээ хүч хэрэглэхгүй гэх баталгаагүй хэмээн тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-02-22