БОАЖ-ын сайд стандартын шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллахыг даалгав
2022-08-16

БОАЖ-ын сайдын албан даалгавар гарлаа.

Тус албан даалгаварт "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө байгуулах" тухай юм. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад  "... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгах 

Нүхэн жорлонг ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах 

 

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах, 

 

Иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах 

 

Стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг тус тус даалгав.


 

Shuud.mn
Сонин хачин