ОХУ-д дахин нэг зэвсгийн агуулахад гал гарчээ
2022-08-19

Оросын Белгород мужид зэвсгийн агуулахад гал гарчээ. Энэ талаар тус мужийн захирагчаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлсэн байна. 

 

"Валуйск хотын тойргийн Тимоново сууринд зэвсгийн агуулах шатсан. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ гал түймрийн улмаас хүн гэмтэж бэртээгүй. Тойргийн тэргүүн Тимоново болон Солоти суурингуудын оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж байгаа. Хэргийн газарт шуурхай албад ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг удахгүй тодруулна" хэмээн Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгджээ. 

 

Өмнө нь мөн л энэ мужид дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Старая Нелидовка сууринд зэвсгийн агуулах шатаж байлаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Крымд байх цэргийн нисэх буудал дээр дэлбэрэлт, гал түймэр гарч байв. Энэ галыг хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Uursdiiguu yaaya gej baij bas l tom tom shaadag laluuruud sh de, uls oron ni ter chigtee heel hahuul, deerem tonuul. Niigmiin suljeegeer hor taraaj, shaasan baahan trolliud. Mongolchuudaa gej…
2022-08-21
Бүгдийг нь дэлбэлээсэй
2022-08-19
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-19
Украины зэвсэг булаагдсан Крымийн хаана ч хүрч болохыг урд шөнө харууллаа. Керчь, Севастопольд ПВО нь ажиллаж эхэлж. Магадгүй дэлбэрэлт ч болсон байж магад. Хариуд нь Оросууд зай завсаргүй пуужиндаж, харваж эхэллээ. Байдал эргэснийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг
2022-08-19
гал гарахгүй юм бол ямар зэвсэгийн агуулах гэх юм
2022-08-19