Британийн оршин суугчдыг эрчим хүчээ хэмнэвэл урамшуулна
2022-08-22

Их Британийн Засгийн газар ард иргэддээ хандан ид ачааллын үеэр "шаардлагагүй" цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалжээ. Ийн эрчим хүч хэмнэвэл зарцуулаагүй киловатт цаг тутамд мөнгө өгнө хэмээн амалсан талаар Daily express мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, угаалгын машин, аяг таваг угаагч, зурагт, бичил долгионы зуухыг залгуураас нь салгахыг уриалжээ. Ашиглаагүй байгаа цахилгаан хэрэгслүүдийг ийнхүү залгуураас салгаснаар хэмнэсэн киловатт цаг тутамд зургаан фунт хүртэлх урамшуулал олгоно гэж мэдэгдсэн байна. Оргил цагийг 17.00-20.00 цаг гэж тооцоолжээ. 

 

Энд дуулгахад, Орос Украинд дайн өдүүлснээс үүдэн барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, энэ улсаас хий авахгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Улмаар Оросоос байгалийн хийн хамаарал ихтэй орнууд эрчим хүчээ хэмнэхийг ард иргэддээ уриалсаар байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин