Шатахууны үнэ бууна
2022-08-22

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээллээ.

 

Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

 

Иймд энэ  сард оруулж ирсэн, дотоодод худалдаалах дизель түлш, Аи-80, Аи-95,  Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж, зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.

 

Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас дараах арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авчээ:

  • Гаалийн онцгой татварыг тэглэж,
  • Валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч,
  • Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа аж.

 

ШӨХТГ-аас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна. 

 

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьвал Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

Өмнөх саруудад жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч, УУХҮЯ-наас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно" гэжээ.

 

Эх сурвалж: ШӨХТГ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэ буувал сайхан л байна
2022-08-22