Оросын иргэдэд Шенгенийн виз олгохоо зогсоохыг Германы сөрөг хүчнийхэн уриалжээ
2022-08-22

Германы сөрөг хүчний улс төрчид ОХУ-ын иргэдэд Шенгений виз олгохоо зогсоохыг уриалсан талаар Bild сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, оросууд "амралтаараа Европын холбоо руу явж, юу ч болоогүй мэт мөнгөө үрж байгаа нь" байж болшгүй хэрэг хэмээн Германы Христийн ардчилсан холбооны гишүүн Деннис Радтке мэдэгдсэн байна. Мөн энэ намын гишүүн Андреа Линдхольц мэдэгдэл хийхдээ "оросуудад аяллын виз олгохоо зогсоох ёстой. Оросын ард түмэнд ойлгомжтой дохио өгөх талаар ярьж байна" хэмээн онцолжээ. 

 

Харин өөр нэг сөрөг хүчний улс төрч Юрген Хардт Оросын удирдлагатай холбоотой оросуудад л виз олгохоо зогсоохыг уриалж, Оросын ард түмэн бүгдээрээ дайсан биш хэмээн мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудад хандан оросуудад виз олгохоо зогсоохыг уриалсан юм. Энэ нь Оросын эсрэг тавих хамгийн том хориг болно гэж Украины тал үзэж байгаа аж. Үүний дараа Латви, Финланд, Эстони зэрэг орнууд Оросын иргэдэд виз олгохоо хязгаарлахаар болсон бөгөөд бусад орнуудыг ч ийм алхам хийхийг уриалж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Зөв, шууд биш ч шууд бусаар ард иргэд бас л буруутай. Хүлцэнгүй байсныхаа, тэнэг байсныхаа, архичин байсныхаа төлөө үүрэг хүлээх л ёстой. Хэзээ ухаарна тэр хүртэл хь хорь.
2022-08-22
Бөөсөндөө баригдаж хөлдөж үхэх гэж бас нацистуудаа өмөөрнө гэнүү.
2022-08-22
Түрэмгий улсын иргэдэд виз олгохгүй байх нь зөв
2022-08-22