Литва улсын нийслэлд байх Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгана
2022-08-22

 

Литва улсын нийслэл Вильнюс хотод байх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг ирэх сард буулгахаар болжээ. Энэ талаар нийслэлийн захиргаа мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна. 

 

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш Европын орнууд нутаг дэвсгэр дээр нь байх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг буулгаж эхэлсэн юм. Эдгээр орны нэг Литва бөгөөд долдугаар сарын эхээр Вильнюс хотын захиргаа санал нэгтэйгээр шийд гаргаж, Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн дайчдыг дүрсэлсэн цогцолборыг буулгахаар болсон байна. 

 

Литва улсын бусад мужууд ч Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалаас татгалзаж, буулгасан хөшөөг музей, бусад итгэмжит байгууллагуудын мэдэлд шилжүүлж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэн фашист вэ учраа олохоо байсан Укайн уу Орос уу хэн нь түрэмгийлэгч вэ хэлээд өгөөч
2022-08-23
Фашизмыг дарсан чөлөөлөгчийн хөшөө шүү. Тэгэхээр Литвийн төрийн толгойд алан хядагч дайн дэгдээгч фашист Америкийн халаасны нохой бнаа гэсэн үг. Орос фашизмыг дарж чаддаг улс болохоор Литвийн фашизмыг ч гэсэн дарнаа гэсэн үг.
2022-08-22
Зайсангын хөшөө жуковын хөшөөг зайлуул,россия иди на хуй
2022-08-22
Болд:
Путин алуурчин Украйн руу түрэмгий дайн хийснээс болж бараг бүх хөрш улсууд Орос улсаас нүүр буруулж байна даа.
2022-08-22
Дор бичсэн эргүүд:
ЗХУ фашист Германтай хэлэлцэн тохирч нөлөөллийн бүсээ тогтоосон байдаг. Дэлхийн 2 дайн эхлэхэд энэ зарчмаараа явсан. Германууд Польш руу баруун талаас нь Оросууд зүүн талаас нь 17 хоногийн дараа дайрсан. Тэгж баруун Белорус, Баруун Украиныг " чөлөөлөх " үйл явц бий болжээ. Мөн Балтийн гурван орныг ч эзэлж авсан.
2022-08-22
Зочин:
Мэддэггүй юмаа мэддэг юм шиг ярьдаг өөрөө эрүүл хүн биш бололтой
2022-08-22
Зөв:
Байлдан эзлэгчдийн дурсгалыг зайлуулах хэрэгтэй. Улаан Орос нь фашист Германтай нийлж, тохирсны улмаас Балтийн 3 улсыг дайрагч эзэлж байсан түүхтэй.
2022-08-22
Зочин:
Мэддэггүй юмаа мэддэг юм шиг ярьдаг өөрөө эрүүл хүн биш бололтой