Хятадын цахим орчинд цуутай Өвөр Монгол охин Уянга
2022-08-23

 

Хятадын цахим орчинд нэлээдгүй алдартай яваа нэгэн эмэгтэйг Уянга гэдэг. 1995 онд Шилийн Гол аймгийн үзэмчин хошуунд төрж өссөн.  2017 онд Өвөрмонголын эдийн засгийн сургуулийн ашигт малтмалын чиглэлээр сурч төгссөн. Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Шилийн голын баруун үзэмчин хошуунд очиж ажил амьдралаа эхлүүлж байжээ.  

 

Уянга охин цахим хуудсанд влог хийгээд дөрвөн жил болсон байна. Энэ хугацаандаа бүх л цахим хуудсандаа хоёр сая давсан дагагчидтай болжээ. Хятадад хэрхэн алдартай болсон  шалтгаан нь  хөдөө нутгийнхаа ёс заншил,  амьдралын хэв маягийг өөрийнхөө амьдралаар харуулж олон түмний хайрыг хүртжээ.  

 

 

Яваандаа энэ ажлаараа нутаг орондоо ихээхэн тус болж, ашиг орлого олж өгсөн байна. Тэрээр орон нутгийн захиргаанаас нь өөрийг нь дэмжиж хамтран ажиллах хүсэлт тавьснаар Хятадын ард түмэнд цахимаар дамжуулан хошууныхаа идээ ундаа, гар урлал зэрэг брэндүүдийг танилцуулж 10 сая гаруй юаны борлуулалт хийж нутаг усныхаа амьдралыг өөд нь татсан охин гэлцдэг.  

 

Зөвхөн Уянгааг од болсноос хойш Шилийн гол аймгийн гадаад худалдааны сайтын нийт хандалт нь 300 гаруй сая болсон байна.

 

Хэвлэл мэдээллийнхэн хүртэл түүнийг сонирхож хамтран ажиллах хүсэлтүүдийг ар араасаа илгээсээр байгаа гэнэ. Мөн нэгэн хэвлэлд ярихдаа Монгол үндэстнийхээ ахуй амьдрал, тал нутгийн ахуй амьдралыг Хятадын зах зээлд танилцуулж холбож өгч Монгол соёлыг сурталчлах нь бизнесийн хэрэглээнээс илүү хамгийн том зорилго минь байсан хэмээн дурдсан байна. Илүү ихийг мэдэхийг хүсвэл түүний юүтүб суваг руу ( grassland uyinga ) зочлоорой.

 

 

Эх сурвалж: Зандаагийн 3 минут

Shuud.mn
Сонин хачин
буриад тува монгол харагддаг хазара ч монгол царай олон байдаг. хятадтай холилдсон гэхээр сэжиг хүрмээр ой гутмаар
2022-08-31
муухай хужаа царай л байна
2022-08-31
яах аргагүй хятад царай байана. худлаа монгол болж жүжиглэдэг хужаа наршдээ. монголчуудд итгээд шал тэнэг . ийм юманд итгээд байхдаа яадын малууд аа сэтгэхүйн чадвар хамгийн доогуур хүмүүс итгэмтгий бол чи мал
2022-08-31
Жижиг үсгээр гэж бичнэ гэх гэсэн байх аа.
2022-08-23
иргэн:
монгол үндэстэн гэж жижиг үгээр бичээрэй. Монгол хэлэнд тэмдэг нэрийг жижгээр бичдэг.
2022-08-23