Цай Инвэнь: Хятад Тайвань руу дайрах гэвэл үүнийхээ төлөө өндөр төлөөс төлнө
2022-08-24

БНХАУ Тайвань руу халдвал арлын зүгээс ижил хариу барина гэж Тайванийн захиргааны тэргүүн сүрдүүлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, арал руу түрэмгийлэх гэж оролдвол БНХАУ үүнийхээ төлөө өндөр төлөөс төлнө гэж Цай Инвэнь мэдэгдсэн байна. Түүнчлэн Тайвань гадаадын дайснаас өөрсдийгөө хамгаалахад бэлэн хэмээн тэрбээр онцожлээ.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 23-ны өдөр Тайванийн орчимд Хятадын 20 нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоц ойртон ирсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Дээрх нисэх онгоцнуудын тав нь Хятад болон Тайванийн хоорондын хил болдог дундын шугамыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин