ОХУ Азийн орнуудад газрын тосоо 30 хүртэлх хувиар хямдруулах санал тавьжээ
2022-08-25

ОХУ хоёрдугаар сард Украинд дайн өдүүлснийхээ улмаас хоригт орж, улмаар  Европын орнууд Оросын газрын тосноос татгалзахаар болсон юм. Ийм нөхцөлд ОХУ газрын тосны борлуулалтын орлогоо хадгалж үлдэхийн тулд Азийн орнууд руу гол анхаарлаа хандуулж байгаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, ОХУ Азийн хэд хэдэн оронд хандан газрын тосоо 30 хүртэлх хувийн хямдруулж урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан гэсэн мэдээллийг Блүмберг агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар дамжуулсан байна. Энэ нь Оросын газрын тосонд үнийн босго тогтоож болзошгүй нөхцөл байдалд саад хийх зорилготой гэж эх сурвалж Блүмберг агентлагт ярьжээ. Оросын газрын тосонд үнийн босго тогтоох санаачилгыг зургадугаар сард G7 дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэж байсан юм. 

 

Түүнчлэн Европын захиалагчид Оросын газрын тосноос татгалзсан энэ үед ОХУ шинэ худалдан авагч хайх болсон гэж эх сурвалж өгүүлсэн байна.Харин Азийн чухам ямар орнуудад ийм санал тавьсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Гэхдээ хямдрал үзүүлэх санал хүлээн авсан орнуудын тоонд Индонези багтаж байгааг энэ улс өөрөө мэдэгдэж байсан юм. Тодруулбал,Орос газрын тосоо дэлхийн зах зээлээс 30 хувиар бага үнээр нийлүүлэх санал тавьсан гэж Индонезийн Аялал жуулчлалын сайд Инстаграм хуудсандаа бичиж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд хамаарахгүй, оросуудын хошногыг мөлчийтөл долоогчдын ороныг бол яаж долоолгоод байхаа оросууд сайн мэдэж байгаа, даврааж болохгүй,
2022-08-25
Энэтхэгчүүд Оросоос нефть аван цааш нь Оросын нефтэнд хориг тавьсан өөр улс руу нийлүүлсэн нь баригдаж, тус компани хязгаарлалтанд орох эрсдэл үүссэн бна
2022-08-25
Иванууд монголчуудад өндөр үнээр бусад улсад хямдаар тэгэхээр сайн хөрш мөн үү оркууд аа.
2022-08-25
zochin:
Orosiig barahgui ee Europiin holboo holboo gej davartsan sda nar delhiig zahirah geed bdag ym uu haashaa ym. Hytad Oros 2 negdej temtsej bga ni zov
2022-08-25
аргагүй л агуу ОРОС улс юм даа
2022-08-25
Zochin:
Busdiin biznest hundlunguus oroltsoh ni teneg hereg biz.
2022-08-25