Хятадад хямралын улмаас цахилгаан машин цэнэглэх станцуудын хэсэг нь хаагджээ
2022-08-25

Хятадын Сычуань муж болон Чунчин хотод цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан тул цахилгаан машин цэнэглэх станцуудын зарим нь түр хаагдсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. Хятадын зарим бүс нутагт аагим халуун өдрүүд үргэлжилж, ган гачиг нүүрлэснээс үүдэн эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Nio Inc компани Чэнду хотын хэд хэдэн байршилд байх цахилгаан машин цэнэглэх станцууд "аагим халуун үед ачаалал хэт нэмэгдсэн тул" түр хугацаагаар хаагдсан гэж мэдээлсэн байна. Тиймээс наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хооронд гэртээ машинаа цэнэглэхийг цахилгаан машин эзэмшигчдэд уриалжээ.

 

Түүнчлэн Америкийн Тесла компани Чэнду болон Чунцин дахь 13 станцаа түр хааж, ердөө хоёр станцыг шөнийн цагаар ажиллуулж байгаа аж. Харин Хятад даяар 300 мянган цэнэглэх станцтай Teld New Energy компани Чунчин хотод байх станцуудыг цахилгаан сүлжээнээс салгахыг эрх баригчид шаардсан тул станц ажиллаж байгаа эсэхийг урьдчилан лавлаж мэдсэн хойноо ирж үйлчлүүлэхийг жолооч нарт зөвлөжээ.

 

Хятадын төв хэсэгт нүүрлэсэн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал томоохон үйлдвэрүүдэд ч нөлөөлсөн бөгөөд зарим үйлдвэрүүд түр хугацаагаар хаалгаа барьсан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-20