Хятадын өмнөд муж болох Хайнань бензин, дизель хөдөлгүүртэй машиныг хориглосон анхны муж болох гэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 сая хүн амтай Хайнаньд 2030 он гэхэд бүх машины 45 хувийг цахилгаан машин болгохоор эрх баригчид нь зорьж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ "хаягдалгүй бүс" хөгжүүлэх бөгөөд эдгээр бүсэд бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бүрэн хориглох юм байна. Экологид ээлтэй тээврийн хэрэгслийг урамшуулал олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжихээр төлөвлөжээ.
2022 оны зургадугаар сарын байдлаар Хайнань мужийн нийт автомашины 8,91 хувь нь цэвэр эрчим хүчээр ажилладаг машинууд байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |