Чех оросуудад виз олгохоо хязгаарлаж магадгүй
2022-08-26

Украинд өдүүлсэн дайнд гагцхүү Ерөнхийлөгч Владимир Путин төдийгүй энэ дайныг дэмжиж байгаа Оросын ард түмэн ч буруутай гэж үзсэн Владимир Зеленский оросуудад виз олгохгүй байхыг барууны орнуудад хандан уриалсан. Үүний араас Европын хэд хэдэн орон ОХУ-ын иргэдэд виз олгохоо хязгаарлаж эхэлсэн юм. Энэ удаад Чех улс визний хязгаарлалт тавих асуудлыг хөндөхөөр болжээ. 

 

Тодруулбал, Европын холбоо болон Орос, түүнчлэн Беларусийн хоорондын виз олгох хялбаршуулсан журмыг цуцлах саналыг Чехийн Засгийн газар гаргасан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский мэдэгдсэн байна. Блүмберг агентлагийн мэдээлснээр, энэ арга хэмжээг авч хэрэгжүүлвэл Орос болон Беларусийн иргэд урьдын адил виз хүсэх боломжтой, гэхдээ өмнөхөөс их баримт бичиг бүрдүүлэхийн дээр виз олгох хүсэлтийг авч үзэх хугацаа нэмэгдэж, визний хураамж 35 евро байснаас 80 евро болж өсөх юм байна. 

 

Энэ онд Чех улс Европын холбоог даргалж байгаа тул дээрх саналыг Прага хотноо болох ЕХ-ын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын үеэр оруулахаар зэхэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хар тамхичин ,зеленский хошин шогоо оролдсон бол бүхэл бүтэн улс устгахгүй байсан . Удахгүй Европийн холбоо Америк НАТО юу хийснээ ясаараа мэдэрч амиараа төлөх л болно хүн төрлөхтөн дээр вирус турших хэрэггүй
2022-08-28
дайныг би үзэн яддаг. хөөрхий хүмүс эрүүл тайван амьдарч байг
2022-08-26
оросууды очсон газар болгоноо украйн болгож мэднэ. визгүй оросуудыг гаргаач ээ . өөр улс руу яв гэж хэл
2022-08-26
Улс орон нь түрэмгий дайн хийгээд л, иргэд нь дайсагнасан улс орнууд руугаа сул чөлөөтөй амарч зугаалаад явж болдог юм уу. Болохгүй л байхгүй юу. Оросын дайсан нь тэднйихээр бол НАТО, ЕХ
2022-08-26