Өчигдөр 97 жолооч согтуу жолоо барьж, 143 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-08-26

 

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

 

 

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1390, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 80 мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

Мөн автомашин согтуу жолоодсон 97, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 143 тохиолдол гарсан байна.

Shuud.mn
Сонин хачин