Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна
2022-08-26

 

Хэрлэн, Туул, Улз, Хархираа гол өнөөдөр үерийн түвшинг 5-15 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

 

Маргааш баруун болон төвийн аймгийн нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

 

Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар яваа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Shuud.mn
Сонин хачин