М.Дашбалжид "Mrs Glam World" тэмцээнд нэгдүгээр байрт шалгарчээ
2022-08-29

"Mongolia's Next Top Model" шоунд оролцож олонд танигдсан мисс М.Дашбалжид Энэтхэг улсад зохион байгуулагдсан "Mrs Glam World 2022" тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. 

 

"Mrs Glam World 2022" тэмцээний хоёрдугаар байрт Энэтхэгийн мисс шалгарсан бол тэргүүн титмийн эзнээр Бүгд Найрамдах Замби улсын гоо бүсгүй шалгарсан байна. 

Амаржаад удаагүй байгаа хэдий ч загварын тайзнаа эргэн ирж тэмцээнд оролцоход тусалсан хүмүүстээ талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. 

Shuud.mn
Сонин хачин