Герман Франц оросуудад Шенгений виз олгохыг хориглох саналыг эсэргүүцжээ
2022-08-30

Украинд өдүүлсэн дайн гагцхүү Путинийнх биш, ард түмэн нь энэ дайныг дэмжиж байгаа тул Оросын иргэдэд виз олгохгүй байх нь энэ улсын эсрэг тавьж буй хамгийн том хориг гэж Зеленский мэдэгдсэний дараа барууны орнууд оросуудад виз олгохоо хязгаарлах, Шенгений виз олгохгүй байх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. 

 

Шенгений визийг Оросын нийт иргэдэд олгохгүй байх саналыг Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцэхээр товлож байгаа юм. Харин энэ саналыг Герман, Франц улс эсэргүүцсэн талаар DPA агентлаг мэдээлжээ.

 

Герман, Франц улсын илгээсэн саналд "ОХУ-ын Засгийн газартай холбоогүй Оросын иргэдийг Европын холбоо руу зорчиход нь саад болохгүй байх" талаар тусгасан байна. Тэр дундаа оюутан, эрдэмтэн, урлагийн зүтгэлтэн, мэргэжилтнүүд улс төрийн хавчлагад орсон эсэхээс үл хамааран Европын холбоо руу нэвтрэх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж Герман, Франц улс үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин