Мбаппе трансжендер загвар өмсөгч Инес Раутай амрагийн холбоотой
2022-08-31

"Пари Сен-Жермен" -ий довтлогч Килиан Мбаппе трансжендер загвар өмсөгч Инес Раутай амрагийн холбоотой гэж Италийн  Corriere dello Sport сонин мэдээлжээ.

 

Мбаппе болон Рау нар хамтдаа байхыг папараццичид анх 2021 оны тавдугаар сард Канны кино наадмын үеэр олж харсан гэнэ. Дараа нь тэднийг дарвуулт завин дээр хамтдаа амарч байгаа гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Гэхдээ одоо хүртэл Мбаппе болон загвар өмсөгч аль аль нь харилцааныхаа талаар нийтэд зарлаагүй байгаа аж.

 

Өдгөө 23 настай Мбаппе дэлхийн шилдэг тоглогчдын нэгд тооцогддог. Тэрбээр Францын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөнтөө ялж, долоон удаа цом хүртэн, 2018 онд шигшээ багийнхантайгаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. Мбаппе 2017 оноос эхлэн ПСЖ-д тоглож байгаа юм. 

 

Харин 32 настай загвар өмсөгч Инес Рау Францад ихээхэн алдартай. Тэрбээр 2017 онд Playboy сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны трансжендер эмэгтэй болсон юм. Инес Рау Парис хотноо алжир гэр бүлд төрсөн бөгөөд 16 насандаа хүйс солиулах хагалгаанд орж, эмэгтэй болсон аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин