"Бидний Блюз" киноны дауны синдромтой жүжигчин зургийн үзэсгэлэнгээ гаргажээ
2022-08-31

2022 онд үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгэсэн Солонгос  драм бол “Бидний блюз” хэмээх кино юм. Уг кинонд өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчид тоглосон гэдгээрээ онцлогтой кино байв.

 

Тухайн 20 ангит цуврал кино нь анги болгон дээрээ хүний амьдралд зовлон жаргал ээлжилдэг тухай хүний амьдралыг хөнгөхөн харуулж өгсөн билээ.

 

"Бидний Блюз" цувралын ангиуд гарсан даруйдаа үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн. Учир нь энэхүү киноныхоо нэг хэсэгт дауны хам шинжтэй хүмүүс бусад хүмүүсийн л адил, ижилхэн мэдэрч, ойлгож чаддаг гэдгийг зөвөөр харуулж өгсөн нь киноны хайр татам дүрээр тодорчээ.

 

Дауны синдромтой эгчийн дүрд тоглосон Жунг Ен Хэ нь амьдрал дээрээ зураач мэргэжилтэй бөгөөд жүжигчний ямар ч туршлагагүй атлаа гайхалтай сайхан жүжиглэлтээрээ олныг гайхшруулсан юм.

Жунг Ен Хэ-ийн хувьд кино зураг авалтын үеэр  Хан Жи Мин, Ким Ву Бин хоёртой үнэхээр дотно байж, халуун дотно яриа их өрнүүлсэн хэмээн ярьж байсан юм.

 

Хэдхэн хоногийн өмнө хүүхэлдэйн зураач Жун Ен Хэгийн уран зургийн үзэсгэлэнд Ким Ву Бин, Хан Жи Мин нар биечлэн зочилж халуун баяр хүргэжээ.

 

 

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин