Тайванийн арми Хятадын дронууд руу дахин гал нээжээ
2022-09-01

Наймдугаар сарын 31-ний өдөр Жиньмэнь арлууд руу Хятадын дронууд ойртон ирсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Улмаар Тайванийн Зэвсэгт хүчин анхааруулах буудлага хийсэн байна. Өмнө нь, наймдугаар сарын 30-ны өдөр ч ийнхүү дрон руу гал нээсэн тохиолдол гарсан юм. 

 

"18:00-20:00 цагийн хооронд Дандань, Цаоюй, Леюй арлуудын бүсэд БНХАУ-ын иргэний гурван дрон ойртон ирсэн. Тэднийг чиглүүлэн байлдааны сумаар анхааруулах буудлага хийсэн" хэмээн Тайванийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар тус улсын Мэдээллийн төв агентлаг дамжуулжээ.

 

Өмнө нь, наймдугаар сарын 30-ны өдөр Тайванийн цэргүүд анх удаа Хятадын дроны эсрэг гал нээсэн юм. Тухайн үед мөн л Жиньмэнь арлын агаарын бүсэд Хятадын дрон нэвтэрсэн байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин