Хүний шүлснээс бактерийн эсрэг пептид бүтээжээ
2022-09-02

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн судлаачдын баг хүний шүлснээс бактерийн эсрэг үйлчилгээтэй пептид гарган авчээ. Энэ судалгааны бүтээл PLOS ONЕ сэтгүүлд нийтлэгдсэн талаар "Лента. ру" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд антибиотикт тэсвэртэй халдваруудыг эмчлэхэд ашиглаж болох бактерийн эсрэг үйлчилгээтэй пептидийг хүний шүлснээс гарган авч чадсан аж. BPIFA2 нэртэй, хүний шүлсний уургаас бүтэх энэхүү нэгдлийг эрдэмтэд эмэнд тэсвэртэй бактерийн эсрэг туршихад өндөри үр дүнтэй нь батлагдсан байна. 

 

Энэхүү шинэ нээлт нь антибиотикт тэсвэртэй халдваруудтай тэмцэхэд ихээхэн дэмжлэг болно гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-02