Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцоно
2022-09-05

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Тэрбээр энэ сарын 21-ний өдөр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулж, үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийх аж.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч-харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор 2022 оны 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Ерөнхий сайд, 3 улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцохоор болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Коффи анан өвгөнтэй дахиад уулзаад 1 тэрбум цэцэг таринаа гээд амалчаарай, өөр юм ярих гэвэл буруудна шүү хүүрээ ойсоооон
2022-09-06
КОФИ АНАНДТАЙ ДАХИАД УУЛЗАХ ВИЙ ДЭЭ КККК
2022-09-05
Бас юу гэж балайрах бол.
2022-09-05