Дэлхийн хамгийн этгээд хоолнууд
2022-09-07

Бид  эх дэлхий дээр түм түмээрээ амьдарч байна. Амьд бие бүхэн амьсгалах, хооллох, өсөж, үржих гэсэн үндсэн шинж чанартай билээ. Хүний бие махбодын өсөлт хөгжлийг хангах, сурч боловсрох, ажиллах, амьдрах, сэтгэл санаа урам зоригтой, эрч хүчтэй байхын нэг үндэс нь хоол хүнс юм. 

 

Дэлхийн өнцөг булан бүрд хоолны соёл улс орон бүрийн нэрийн хуудас болдог. Тухайн улсаар аялж буй жуулчдад хамгийн сонирхол татсан зүйлийн нэг нь хоол байдаг шүү дээ. Тэдний хувьд амт чанар гэхээсээ илүүтэй этгээд сонин  хоолнуудыг хүртэл туршиж, амталж явдаг. Энэ удаад дэлхийн хамгийн этгээд арван хоолыг сонирхуулж байна. 

 

1. Матрын мах 

 

Нью Иоркийн Explorers Club Dinner буюу этгээд сонин, амттай хоол эрэлхийлэгч нарын арга хэмжээнд зориулан энэхүү хоолыг бэлтгэсэн байна.
 

 

2.Касу Марзу (Итали)

 

Касу Марзу бол яг л Пекорино бяслаг бөгөөд бүрэн задарч, шавж эзэлдэг. Энэ нь идэх нь аюултай бөгөөд үхэлд хүргэж болзошгүй тул ихэнх оронд үүнийг хориглодог байна. 

Энэ нь Италиас гаралтай энэхүү хоолыг идэх зүйл багатай, ядуу зүдүү хүмүүс иддэг байв. Энэ нь одоо хууль бусаар засаж амталж жуулчдад хүртэл сонирхуулдаг гэнэ. 

 

 

3. Жибачи сэнбэй

 

Жибачи сэнбэй буюу хэдгэнэ будааны жигнэмэг Японы бас нэгэн хоол бөгөөд хэдгэнийг буцалгаж жигнэмэг бэлтгэдэг. Ихэвчлэн 80 гарсан настай хэдгэний ангууч хөгшчүүлээс хэдгэнээ авдаг. Хэдгэнийг буцалгаад, бэлтгэж тавьсан жигнэмгийн зуурмаг дээр тавьж хатаан, жигнэмгийн халуун хэвээр дарж бэлтгэдэг байна.

 

 

4. Пинг (A Ping) – Шарсан арваалж


Энэ удаад та Камбоджид адал явдлыг мэдэрч, шарсан аалзны хоолыг харах болно. Бидний жагсаалтад орсон бусад хоолнуудаас нэлээд ялгаатай нь шарсан аалзны хоол хэзээ ч танд тааламжтай амттай байдлыг мэдрүүлэхгүй. Ерөнхийдөө энэхүү хоол нь 1960-аад оны үед "Khmer Rouge" Камбожид үгүйрэл хоосрол ихсэж байх үеэр үүсжээ. Тэр үед хоол хүнсний хомсдол нэлээд их байснаас хүмүүс амьд үлдэхийн тулд илүү бүтээлч болж Пинг-ийг хийжээ.

 

Өнөө үед, Пинг бол ямар ч тааламжтай зүйлгүй гудамжны хоол болсон. Ерөнхийдөө, Пинг-ийн жоронд үхдэлүүд багтана. Ялангуяа, сонгож авсан аалзнуудыг давс, сахрын холимогт дүрээд саримсны тосонд хийж шаржигнуур болтол нь шарна. Үүний хамгийн амттай хэсэг нь аалзны баас ялгадас, өндөг, эрхтэн зэргийг агуулж байдаг түүний их бие буюу гэдэс нь юм.

 

 

5. Хаггис (Haggis)


Хаггис бол Шотландын үндэсны хоол бөгөөд нэг төрлийн соус гэж нэрлэгддэг. Энэ нилээд том хэмжээтэй бөгөөд хонины уушги, зүрх, элэг зэргийг овьёосны гурил үхрийн махтай хольж амтлан, хонины гүзээн дотор хийж болгож иддэг.

Хэрэв танд Хаггисийг Шотланд ресторанд амталж үзэхээр шийдсэн бол харагдах байдал нь нэлээд эвгүй болохыг анхаарна уу. Зарим ресторанд танд Хаггис зоогийг авчирч өгөхдөө тусгай хөгжим эгшиглүүлж өгвөл бүү гайхаарай. Шотландын уламжлал ёсоор хундага өргөж стакан виски хүртсэний дараа Хаггис зоогийг барих хэрэгтэй болдог.

 

6. Коксын өт (Вьетнам)

 

Коксын хорхой нь авгалдайн хошуут цохын нэг төрөл юм. Вьетнамаар Дуонг Дуа гэж нэрлэгддэг коксын өт нь цайвар шар өнгөтэй, ерөнхийдөө чихэрлэг амттай, 3-5 см урттай байдаг. Ихэвчлэн амьдаар нь иддэг нэг коксын хорхой Вьетнамд 25,000 вьетнам донг буюу 1 доллароор зарагддаг гэнэ. 

 

7. Жимсний сарьсан багваахайтай шөл (Палау)

 

Жимсний сарьсан багваахайтай шөл нь Номхон далайн Палау аралд хэрэглэдэг хоол юм Энэ нь эрт дээр үед орон нутгийн хоолны гол хэсэг байв. Энэхүү хоол нь  одоо үнэхээр амттай хоол гэж тооцогддог.  

Нэрийн утга учир нь сарьсан багваахай нь шавжаар хооллодог ихэнх сарьсан багваахайгаас ялгаатай нь жимсээр хооллодог учраас жимсний сарьсан багваахай хэмээн нэрлэжээ. 

Жимсний сарьсан багваахайтай шөлний амтын талаар зарим хүмүүс нь маш их дуртай байдаг бол нөгөө хэсэг нь шүүмжлэлтэй хандаж, амтанд нь бага зэрэг дургүй байдаг байна. 

 

 

8. Эскамоле

 


Энэ хоол нь Мексикийн нэлээд олон рестораны цэсэд түгээмэл харагддаг. Энэ хоолны жоронд шоргоолжны авгалдай ордгоороо сонирхол татдаг бөгөөд амт болон харагдах байдлаараа няцалсан бяслагтай ойролцоо байдаг юм байна.

Зураг дээрх "Эскамоле"-г харвал тийм ч аймар, сонин харагдахгүй байна. Гэрэлтэж харагдаж байгаа шоргоолжны өндөгнүүд нь поп корн шиг эсвэл нарс модны самар шиг харагдаж байна. Гэхдээ амт нь үнэхээр тэр гэхийн аргагүй сонин байдаг байна.

Энэ хоолыг бэлтгэх олон аргууд байдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь шараад, ямар нэгэн байдлаар чимэглэж идэх.

 

 

9. Шувууны үүрны шөл

 

Ази дахь бас нэгэн этгээд амттай хоол бол (swiftlet) шувууны үүрний шөл юм. Энэ хоолыг бэлтгэхдээ шувууны үүрийг тэр чигт нь буюу өндөг, бялзуухай зэргийг бүгдийг нь хийж удаан хугацаанд шарагчинд шардаг. Үүний дараа үүр бутарч, идэхэд бэлэн болдог байна. Шувуу үүрээ тогтоохын тулд шүлсээ цавуу болгон ашигладаг бөгөөд та энэ хоолыг амтлахдаа түүнийг ч бас залгина гэсэн үг юм.

 

 

10. Тэмээний махан бүргэр 

 

Эритрей, Сомали, Сири, Этиоп, Жибути, Саудын Араб, Египет, Судан, Ливи, Казахстан зэрэг олон оронд тэмээний мах хэрэглэдэг; мөн бүргэр нь амтлах хамгийн энгийн үзэгдлийн нэг юм. 

Тэмээний махыг хамгийн туранхай улаан махны нэг гэж үздэг. Бага зэрэг чихэрлэг амттай тэмээний мах нь амт, бүтцээрээ үхрийн махтай төстэй. Тэмээний бүргэр нь уламжлалт үхрийн махтай бүргэртэй төстэй амтагддаг хоол юм. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин