'We Got Married' нэвтрүүлгээс төрсөн хосууд 10 жилийн дараа эргэн нийллээ
2022-09-07

 

Энэхүү зураг нь фенүүдийнх нь хувьд  тэднийг 10 жилийн дараа анх удаа хамтдаа харсан үзэгдэл байлаа. 

 

T-ara хамтлагийн Ыньжон болон жүжигчин Ли ЖанВүү нар 2011-2012 онд MBC телевизийн  'We Got Married' нэвтрүүлэгт гэрлэсэн хосын харилцаатай оролцож нэг гэрт амьдарч эхнэр нөхөр болж байжээ. 

 

Тухайн үед хосууд бие биедээ маш эелдэг ханддаг байсан ба нэвтрүүлгийн зарим үзэгдлүүд олон нийтийг шуугиулж, шуугиан тарьж байсан.

 

 

Саяхан хосууд 10 жилийн дараа tvN сувгийн өглөөний цайны 'Woontan Godo Village Hotel' шоу нэвтрүүлгээр эргэн нийлжээ. Ыньжон хэд хэдэн ангид тусгай зочноор оролцож, тус шоуны байнгын гишүүн Ли ЖанВүүнийг гайхшируулахаар төлөвлөсөн байна. 

 

Есдүгээр сарын 5-нд гарсан шинэ анги гарахын өмнө Ыньжон  өөрийн инстаграм хуудаснаа хуучин нөхрийнхөө өхөөрдөм зургуудыг нийтэлж, "10 жилийн дараа анх удаа уулзсан ч гэсэн тухтай байдаг харилцаа" гэж бичжээ. Мөн "Woojung couple" гэж тэмдэглэн үлдээжээ. 

 

 

Фенүүд нь зургийн сэтгэгдэл хэсэгт "Миний Woojung хосууд! Энэ их удаж байна", "Өө бурхан минь 'We Got Married'-ийн дурсамжууд", "Та хоёр үнэхээр хөөрхөн харагдаж байна" зэрэг сэтгэгдлүүдээр дүүрэн байлаа. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ хужаа нарыг монголчууд яагаад сонирхоод байдын одоогийн залуучууд дандаа хужаагийн шээс яахын өмхий зулбадаснууд болохоор өөртэйгөө адилхан хужаа нараа шүтдэг болж ойлгомжтой
2022-09-07