Хиймэл оюун ухаан бие даан кино бүтээнэ
2022-09-08

Германы иргэн Фабиан Штельцер хиймэл оюун ухааны тусламжтайгаар кино бүтээхээр шийджээ. Энэ киног бүхэлдээ хиймэл оюун ухаанаар бүтээх бөгөөд нэг хэсэг нь зураг авч, нөгөө нь дуу оруулж, зарим нь тусгай эффектүүдийг хийнэ гэж DW мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Давс" гэх нэртэй энэ кинонд нарийвчилсан зохиол байхгүй гэнэ. Гагцхүү ерөнхий шугам, найруулга л байх бөгөөд өгөгдсөн нөхцөлөөр хиймэл оюун ухаан кино бүтээх аж. "Давс" кинонд хачирхалтай бодисоор дүүрэн үл таних гарагт очсон сансрын нисэгчдийн талаар өгүүлэх юм байна.

 

Германы иргэн Штельцер энэ төслөөрөө хиймэл оюун ухаан хүнээс дутахгүйгээр кино бүтээж чадна гэдгийг батлах хүсэлтэй байгаа гэнэ.

Энд дуулгахад, саяхан Колорадогийн дүрслэх урлагийн тэмцээнд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургаар оролцсон Жейсон Аллен тэргүүлсэн нь уран бүтээлчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Энэ зураг "Дижитал урлаг" нэр төрөлд ялалт байгуулсан байна. Аллен хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн зурган дээр нарны тусгал харагдах нүхний өмнө язгууртны гоёлтой бүсгүйүүд зогсох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин