Өнөөдөр болох урлаг, спортын арга хэмжээнүүд
2022-09-09

Дуучин М.Үүрцайх “Дурсамж амьдрал” тоглолт болно

 

"Чиний хайранд", "Чамайгаа санахаар", "Чамайгаа оллоо" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирээд буй.

 

Тэрбээр өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд анхны бие даасан "Дурсамж амьдрал" анхны бие даасан тоглолтоо хийхээр болсон. Тоглолт "UG PALACE"-д болох бөгөөд тоглолтод түүний шинэ уран бүтээлүүд болон бүх "HIT" дуунууд дуулагдах аж.

 

Мөн түүнтэй хамтран дуулдаг бүх уран бүтээлчид ирж, шилдэг дуунуудаараа бэлэг барих юм байна.

 

Тоонот Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ

 

“Тоонот”-ын залуус дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан "21х21" төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь орон даяар оршин суугаа сонсогчдын талархлыг хүлээгээд буй.

 

Орон нутагт оршин суудаг сонсогчид чанарын өндөр түвшинд зохион байгуулагддаг тоглолтыг тэр бүр үзээд байх боломжгүй байдаг. Харин “Тоонот”-ын залуус ойн баяраа тохиолдуулан Монгол орны өнцөг булан бүрд очиж, нийт 300.000 гаруй хүнд аз жаргал түгээсэн билээ. 

 

Уг аялан тоглолтын дараа Улаанбаатар хотын сонсогчид болон хилийн чанадад суугаа залуус тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлсэн.

 

Тиймээс үзэгчдийн хүсэлтээр энэ есдүгээр сарын 9-ий өдөр Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болсон билээ. Тоглолт үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдах бөгөөд хилийн чанадад суугаа залуусаа ч мөн гомдоохгүй гэдгээ “Тоонот”-ын залуус ярьлаа.

 

 


Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын боксын тулаан Монгол бөхийн өргөөнд болно

 

Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зарласан.

 

Халз тулаан 2022 оны есдүгээр сарын 9-ний баасан гарагт буюу маргааш 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Дөрвөн цаг үргэлжлэх тулааны тасалбар 60.000 мянган төгрөг, 70.000 мянган  төгрөг, 80.000 мянган төгрөг, 200.000 мянган төгрөг, 300.000 мянган төгрөгөөр  тус тус худалдаалагдаж байгаа аж.

 

 

Фантастик продакшн  “Зура II Цурам Ажиллагаа” киноны нээлт 

 

Фантастик продакшны 15 дах уран бүтээл болох  “Зура II Цурам Ажиллагаа” УСК-ны үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Зура II Цурам Ажиллагаа” уран бүтээлийн зураг авалт 50 хоногийн турш үргэлжилж, 500 гаруй уран бүтээлч оролцсон байна.

 

Киноны нээлт Corporate Convention Center 17:00 цагт эхэлнэ. Мөн Imax, Тэнгис, Prime cineplex зэрэг кино театруудаар есдүгээр сарын 10-ны өдрийн өглөөний үзвэрээс эхлэн гарч эхлэх нь ээ.

 

Shuud.mn
Сонин хачин