Цагаачдын урсгалын улмаас Вашингтонд онц байдал зарлав
2022-09-09

Цагаачдын хэт их урсгалын улмаас Вашингтонд онц байдлын дэглэм тогтоож байгаа талаар  хотын дарга Мюриэл Боузер зарлалаа. Цагаачдыг Мексиктэй хиллэдэг мужууд, тэр дундаа Техас, Аризона мужуудын захирагчид Вашингтон  руу илгээж байгаа аж. Онц байдлын дэглэм хичнээн хугацаагаар үргэлжлэх талаарх мэдээлэл гараагүй байна гэж NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хавраас эхлэн Техас, Аризона мужийн захирагчид  "Цагаан ордны анхаарлыг татах зорилгоор улс төрийн хэрэгсэл болгон" Вашингтон руу цагаачдыг илгээх болсон гэж хотын дарга Боузерын цахим хуудсан дээр өгүүлсэн байна. Тэр үеэс хойш Вашингтонд 9400 цагаач иржээ. Хотыг зорьсон цагаачдын урсгал эрс нэмэгдэж байгаа тул Вашингтонд Цагаачдын асуудал эрхэлсэн газар байгуулж, цагаачдад тусламж үзүүлэхээр болжээ. 

 

Энэ байгууллага нь цагаачдад түр амьдрах орон байр, хүнс тэжээлээр хангаж, хойшлуулашгүй эмнэлгийн тусламж үзүүлэхийн дээр хүрэх газартаа очиход нь туслах юм байна. Цагаачдын асуудал эрхэлсэн газрыг байгуулахад 10 сая доллар зарцуулах бөгөөд энэ хөрөнгийг холбооны эрх баригчдаар гаргуулахаар  Вашингтон төлөвлөж байгаа аж. 

 

Энд дуулгахад, 2022 оны зургадугаар сард Техаст ачааны машин дотроос 46 цагаачийн цогцос олдож, мөн машинд байсан 16 хүнийг эмнэлэгт хүргэж байлаа. Ийнхүү цагаачид хууль бусаар АНУ руу нэвтэрч, оршин суух гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан нь Жо Байдены цагаачлалын бодлоготой холбоотой хэмээн Техас мужийн захирагч АНУ-ын Ерөнхийлөгчийг буруутгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дандаа хог новшнууд цуглаад байх ч муу
2022-09-10
Дэлхийн бүх цагаачид АНУ р зорьсон нь дээр, дэлхийд ноёрхолоо тогтооход АНУд хүн хэрэгтэй
2022-09-09
дандаа хог новшнууд цуглаад байх ч муу
Японд хүн ам цөөрч хоосон байшин олшроод байшинг 1 ногооноор зарж байна инээдтэй хямд
2022-09-09
Ану д эзэн байна уу хэн дуртайг оруулдаг замбараагүй айл гэж байх уу
2022-09-09