Зеленский: Есдүгээр сарын нэгнээс хойш Украины мянга гаруй квадрат километр нутгийг чөлөөллөө
2022-09-09

Есдүгээр сарын нэгний өдрөөс хойш Украины Зэвсэгт хүчин мянга гаруй квадрат километр нутгийг Оросын түрэмгийллээс чөлөөлсөн гэж Владимир Зеленский мэдэгджээ. 

 

"Есдүгээр сарын нэгний өдрөөс хойш мянга гаруй квадрат километр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Украины бүх цэргүүд, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, тэргүүн шугаман дээр төдийгүй ар талд байж, манай ялалтад хувь нэмрээ оруулж буй бүх хүнд талархаж байна. Газар нутгаа чөлөөлсөн нь батлан хамгаалах үүргээ цаг тухайд нь ёсчлон биелүүлдэг хүн бүхний гавьяа" хэмээн Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Түүнчлэн энэ мэдэгдлийнхээ үеэр Украинаас газар тариалангийн бүтээгдэхүүнийг тээвэрлэн гаргaж байгаа нь олон улсын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж байна хэмээн Зеленский онцолсон байна.

 

"Өнөөдөр гэхэд л манай боомтуудаас Азийн орнуудыг зорихоор газар тариалангийн бүтээгдэхүүн ачсан дөрвөн хөлөг онгоц хөдөллөө. Энэ цаг мөчид Суданы боомтыг зорих хөлөг онгоцонд 65 мянган тонн хүнсний улаан буудайг ачиж байна. Өчигдөр Кенид хүрэх улаан буудай ачсан хөлөг онгоц хөдөлсөн. Харин одоо Одессын боомт дээр Ливан, Ливи рүү хүрэх хөлөг онгоцуудад бүтээгдэхүүн ачиж байна. Үүний араас Энэтхэгийг зорих хөлөг онгоц хөдөлнө" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Түүнчлэн, Украин улс дэлхийн өнцөг буланд байх хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа, тиймээс л энэхүү нийлүүлэлт нь олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангаж байна хэмээн Зеленский цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
1917 онд буюу октябрийн хувьсгалаас өмнө дэлхий дээр Украин гэдэг улс огт байхгүй байсан бөгөөд 1917 онд Оросууд (Лениний шийдвэрээр)Украин гэдэг улсыг анх байгуулж өгсөн. Гэтэл Украинчууд "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг өөрсдийг нь улс болгон байгуулж өгсөн Оросуудыг (Америкийн ятгалгаар)мөргөж байх юм. Иймээс Оросууд яаж зүгээр суухав. Цаашид Оросууд Украиныг газрын хөрснөөс арчиж, ОХУ-ын нутаг дэвсгэр болгох нь зөвхөн цаг хугацааны л асуудал шүү дээ. Үүнтэй нэгэн адил Казахстанчууд ч Америкийг дагаж далдагнавал мөн ийм хувь заяа хүлээж байгаа шүү дээ. Ер нь дэлхийн түүхээс үзэхэд Америкийг их дагаж далдагнасан улс орнууд сүйрээд дуусдаг. Түүх давтагддаг. Иймээс хүн төрөлхтөн дахин алдаа гаргахгүйн тулд зөвхөн өөрийн улсын түүхийг төдийгүй, дэлхийн түүхийг судладаг юм шүү дээ. Малнуудаа!!!
2022-09-12
иргэн:
Энэ хошин шогийн жүжигчин Оросыг харийн түрэмгийлэгч гэж бодцон балай өөрөө харийн түрэмгийлэгчдийн заавараар славьян үндэстэнг хооронд нь алалцуулаад байгаагаа мэддэггүй хар тамхичин . Удахгүй номондоо орно.
2022-09-12
Тийм юмаа.түүхэнд ч тэгж харагддаг
2022-09-09
Тусгаар тогтнол аль ч улсад өндөр үнээр олдох юм даа . Тусгаар тогтнол байжийж ард түмнээ яргаллаас хамгаална
2022-09-09
Тийм юмаа.түүхэнд ч тэгж харагддаг
Болд:
Эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нь эх оронч иргэн бүрийн үүрэг.Гайхах юм алга . Үүргээ гүйцэтгэж байна
2022-09-09