Волейболын ДАШТ-ий шөвгийн дөрвөн баг тодорлоо
2022-09-09

 

Волейболын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ Польш, Словений гурван хотод наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн билээ. Тэмцээн нь угтаа ОХУ-д зохиогдох товтой байсан ч та бидний сайн мэдэх шалтгаанаар Олон улсын волейболын холбооноос (FIVB) ОХУ-ын волейболын холбоонд "бан " хүртээсэн тул тэмцээн зохиох, оролцох эрхээ хасуулсан юм. 

 

Польш, Словенид волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй бөгөөд есдүгээр сарын 11-нд шинэ дэлхийн аварга багийн нэр тодрох юм.

 

1949 оноос хойш зохиогдсон эрэгтэйчүүдийн ДАШТ-д ердөө долоон улсын баг л түрүүлж, дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг хүртэж байсан бөгөөд ЗХУ  зургаан удаа, Бразил, Итали, Польш тус бүр гурван удаа, Чехословак хоёр удаа, АНУ болон Зүүн Герман тус бүр нэг удаа алтан медаль хүртэж байв.

 

Волейболын ДАШТ-ий шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт өчигдөр шөнө явагдаж дууслаа. Тус тоглолтод Бразилын баг Аргентиныг буулган авсан бол талбайн эзэд АНУ-ын хүчирхэг багийг тай-брейкээр ялалт байгуулав. 

 

Аргентин – Бразил – 1-3  (16:25, 25:23, 22:25, 21:25)

Польш – АНУ – 3-2  (25:20, 27:25, 21:25, 22:25, 15:12)

 

 

Энэ сарын 11-нд болох хагас шигшээд Польш – Бразил, Итали – Словенийн багууд өрсөлдөх юм.

 

Shuud.mn
Сонин хачин