Ууланд гарахдаа авч явах хэрэгтэй эд зүйлс
2022-09-10

 

Намрын налгар өдөр амралтын өдрийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо цагыг зугаатай өнгөрүүлдэг газрын нэг  бол ууланд гарах юм. 

 

Мэргэжилтнүүд ууланд авирах спортоор хичээллэх нь зөвхөн сайн дасгал хийхээс гадна оюун ухаан, сэтгэлзүйн хувьд сайн тусалж, бидний оюун ухааныг нээлттэй болгодог гэж мэргэжилтнүүд хэлэв. Ууланд авиралт нь хотын оршин суугчдад нэн тохиромжтой гадаа амьдрах хэв маяг юм. Хүмүүс ууланд авирах дуртай ч зарим тохиолдолд хэрэгтэй зүйлээ мартсанаас болж гэмтэх эсвэл хүндрэлтэй тохиолдолд ордог. Тиймээс ууланд гарахдаа авч явах тохиромжтой эд зүйлсийг санал болгож байна. 

 

 

1. Бороо цасанд норохгүй хүрэм (салхи нэвтрүүлдэггүй хүрэм)

 

2. Дулаан өдөн хүрэм (хөлс хурдан хатаадаг хөнгөн нимгэн ч дулаахан)

 

3. Нүд хамгаалах нарны шил

 

4. GPS-тэй цаг. Ууланд зүг чигээ алдах амархан иймд энэхүү цагны ид шидээр та төөрөхгүй бас хэдий хэр хол зайнд алхсан, хаана хүрсэн, ямар өндөрт гарсан бүгд цаганд чинь тэмдэглэгдэн үлддэг. Цагныхаа бичилтийг компъютертэйгээ холбож өөрийнхөө аялалын түүхийг үүсгэж болно.

 

5. Малгай (хөлс хурдан хатаадаг материалаар хийгдсэн байх) 

 

6. Кофены халуун сав (ууланд халуун усгүй болвол даарч хөрөх аюултай. Иймд хүйтэнд халуунаа сайн барьдаг халуун сав, аяга их хэрэгтэй)

 

7. Гидр. Энэ нь цас шороо гутлын түрийгээр давж орохгүй хамгаалахаас гадна өмдөө шороо болгохгүй байх тустай.

 

8. Ариун цэврийн цаас. Kleenex-ийн нойтон хуурай салфетка дажгүй. Хаясан ч анхдагч цаас тул байгаль орчин бохирдуулахгүй.

 

9. Сайн чанарын бээлий. (Гар хөлөргөхгүй, нарны туяанаас хамгаалдаг материалтай)

 

10. Эцэст нь мэдээж энэ бүгдийг багтаах сайн үүргэвч хэрэгтэй.

 

Хөлс хурдан хатаадаг сайн чанарын бороонд норохгүй салхи нэвтрүүлэхгүй өмд, хайкинг хийх зориулалтын гутал, бас таяг хамгийн чухал. Ууланд хувцас хөлсөнд норвол хөлдөж осгох аюултай. Тэгэхээр яг зориулалтын хувцас таны ая тух улмаар амь насыг хүртэл хамгаалдаг байна. 

 

Shuud.mn
Сонин хачин