Дарсны зохистой хэрэглээ хүний эрүүл мэндэд ач тустай
2022-09-13

 

21-р зуунд техник технологи төдийгүй бидний өмсөж хэрэглэж зүйлс эрс өөрчлөгдсөн. Үүнтэй зэрэгцээд хүмүүс дарсыг сонгож хэрэглэх нь ихэссэн. Дарс нь бусад согтууруулах ундаанаас илүү тансаг зэрэгт тооцогддог бөгөөд ихэвчлэн цэвэр жимсээр хийгддэг тул спиртын агууламж багатай. Түүнчлэн дарс нь соёлт хэрэглээ учир өөрийн гэсэн уух ёс жаягтай байдаг. Ийнхүү та бүхэнд дарс уух ёсын талаар мэдээллийг хүргэж байна.

 

Дарс ухдаа мөрдөх ёс гэж бий. Хундагыг дүүргэлгүй тал юмуу дээд амсарт нь хоёр см дутуу аягална. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттангаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавьдаг байна.

 

Дарсыг уухаасаа өмнө бүх найрлагыг тараахын тулд хундагаа эргэлдүүлнэ. Тэгээд үнэрлэж үз. Үнэрлэхдээ хамраа хундаганд хийлгүйгээр наанаас нь жимс болоод ургамлын исгэлэн үнэрийг аваарай. Ингэвэл та тэр дарсыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг байна.

 

 

Дарсыг хоёр аргаар үнэрлэж болно. Эхнийх нь маш түргэн хугацаанд үнэрлэчихээд, хойш суугаад төрсөн анхны мэдрэмждээ дүгнэлт хийсний дараа удаанаар, илүү сайн үнэрлэж үзэх. Эсвэл шууд удаанаар үнэрлэсэн ч болно. Дарсыг бага ч болтугай амссныхаа дараа үнэрлэх ёсгүй юм.

 

 

Эхлээд дарсны шошгыг анхааралтай унших нь зөв. Учир нь тухайн дарсны шинж чанар, аль нутагт тариалсан болоод хэдэн оны ургац, ямар хоолтой зохицох гээд бүх мэдээлэл нь байдаг.

 

Амталж байж дарсны чанарыг мэднэ. Дэлхий дээр нийт 1,000 гаруй төрлийн усан үзэмний сорт байдаг. Түүнээс гадна ховор сортууд ч бий. Хаана ямар хөрсөнд ургасан, ямар нар үзэж, ямар ус чийг авснаар дарсны амт өөр өөр байдаг. 

 

Дарсыг мэдрэх нь чухал. Усан үзэмний сортууд өөр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг. Үнэрийг нь маш гоё жимс, цэцэгтэй зүйрлэж болно. Хоол болгон өөрийн амттай байдаг шиг дарс болгон өвөрмөц амтыг агуулдаг. Дарс уухдаа тэр бүхнийг мэдрэхийг л хичээх хэрэгтэй. Түүнээс бус хурдан залгилбал тэр таашаал, мэдрэмжийг авахгүй. Дарс уухад оюун ухаан сэргэнэ, гоё яриа өрнөнө. Сайн дарс сайхан яриа өрнүүлдэг гэдэг.

 

Монголд байгаа өндөр зэрэглэлийн дарс

 

Бидний өдөр тутам хэрэглэдэг дарснаас арай өөр буюу урт хугацаанд хадгалах тусам үнэ цэнэтэй болж байдаг дарсыг тусгай зооринд хадгалдаг. Удаан хадгалах зориулалттай дарсыг олон сорт хольж өндөр бүтэцтэй дарс бий болгодог.

 

Ийм дарсыг хадгалах тусам үнэ цэнэ нь өсөж байдаг гэсэн үг. Үүнд хамгийн алдартай Францын Bordeaux мужид оршдог 10 гаруй Chateau дарснууд багтдаг. Хамгийн багадаа 300 еврогоос үнэ нь эхлэх жишээтэй. Олон жил гэдэг нь 15 ба түүнээс дээш жил хадгалахыг хэлдэг.
 

Дарсыг хадгалж буй зоорин дахь чийгшил тогтмол 70-80 хувь байх ба 16-18 градусын агаарын хэмтэй, бас харанхуй байх ёстой. Мөн дарсны олон жил хадгалагдах ёстой тавиур нь тусгай модоор хийгддэг. Үүнийг дэлхий дээр зөвхөн гурван газарт ургадаг буюу Америк, Испани, Австралид ургасан улаан царс модоор хийдэг. Тавиур гэхээр заавал бүхлээрээ гэж ойлгож болохгүй. Зөвхөн дарс байрлуулдаг хоёр савхан мод нь чанартай байхад болно.

 

 

Учир нь тэр улаан царс мод нь чийг авч тэлдэггүй, хатаж агшдаггүй юм. Хэрвээ чийгтэй үед тэлж, агшдаг бол хөдөлгөөн явагдах эрсдэлтэй болдог. Удаан хадгалагддаг дарс огт хөдөлгөөнгүй, тогтмол хэмд "унтаж" байх ёстой билээ.

 

Мөн улаан дарсан дахь фенол нь цусан дахь тослогийг исэлдүүлснээр хлостерин үүсэхээс сэргийлдэг. Зүрх зогсох эрсдлийг бууруулахаас гадна хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Цагаан дарс нь бүх бие организмыг ариутгахаас гадна өвчинтэй тэмцэх чадварыг сайжруулж уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг.

 

Улаан дарс нь мөн тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахаас гадна ясны кальци алдагдалтыг удаашруулдаг. Хамгийн гол нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, стресс бууруулдаг аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин